Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ
Ховд аймгийн нийт нутгаар 11 дүгээр сарын 10-ны байдлаар 30 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. /Чандмань, Үенч, Алтай сумдын нутгаар битүү 10 баллын 3-4 см, Дарви сумын нутгаар 1-4 балын 1 см зузаан, өндөр уул нуруу, Алтайн салбар уулсаар цастай / Бусад сумуудын төвөөр цасгүй байна.
Зудын эрсдлийг 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зургаас аймгийн нийт нутгийн 15 орчим хувьд дунд зэргийн эрсдэлтэй, 85 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй зэрэглэлд хамрагдаж гарсан байна.
Зудын эрсдлийг сум, багаар авч үзвэл: Буянт сумын Наранхайрхан, Цагаанэрэг багуудын баруун өмнө талын нутгаар, Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан, Манхан сумын Баянгол багийн баруун хойд, Дарви сумын Мөрөн багийн баруун өмнө тал, Мөст сумын Баянхайрхан багийн өмнө, Хужирт, Алтай сумын Бодонч багийн хойд тал, Үенч сумын Нарийн гол багийн хойд талаар, Булган сумын Алагтолгой багийн нутгаар нэн их эрэсдэлтэй бүс нутагт хамрагдсан байна.
Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Буянт, Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Мөст, Булган сумдын ихэнх багууд, Ховд сумын Цагаанбургас багийн баруун хойд, Чандмань сумын Тахилт багийн баруун тал, Талын булаг, Дуут сумын баруун талаар, Цэцэг сумын Баянгол, Баяновоо, Алтай сумын сумын Бодонч, Тахилт, Алтангадас, Барлаг багуудын хойд тал, Үенч сумын Нарийн гол, Хөх үзүүр багуудын нутгаар их эрсдэлтэй гарсан.
Ховд сумын ихэнх нутаг, Чандмань сумын Жаргалант, Урд гол, Манхан сумын Зэрэг гол, Зэрэг сумын Бургасан, Дуут сумын ихэнх нутаг, Дарви сумын Мөнгөнаяга багийн баруун тал, Дэлгэр , Цэцэг сумын Хажинга, Алтай, Үенч сумдын өмнө талын нутгаар дунд зэргийн эрсдлийн зэрэглэлд хамрагдаж гарчээ.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар зун гандуу байснаас бэлчээрийн нэгжийн ургац бага, малын тарга хүч дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой хэт их, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурах, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зудад өртөх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг зөвлөж байна.
Ховд аймгийн УЦУОШТөв